2007-06-02
Happy weekend :D
Нэг үеэ бодоход Монголчууд ч баярыг өргөн дэлгэр бас их сүрлэг тэмдэглэдэг болжээ дээ. Хүүхдийн баяр эсвэл Эх үрсийн баяраар Сүхбаатарын талбай маань Улаабаатар ийм их хүнтэй байсан юм уу гэтэл дүүрэн хүнтэй, дарк талбай хоёрын хоорондын хүний урсгал ч гэж хэлэх юм биш байна лээ дээ.

Хөөрхөн бага дүүгээ баярлуулах гэж хэрэндээ л хийчээлээ ш дээ. Inter номоос хүсээд байсан 4 номыг нь торт энээ тэрээ боллоо. Эмээ, өвөө хоёр дээр ч бас очлоо. Ер нь бол айлын том нь та ярьж гэр бүлийнхээ өмнөөс мэнд хүргэ. Тэгснээ бас манай хоёр “You are the leader do yourself” гэсэн шиг байгаа юм биш үү :P

6 сарын 1-ээр талбайгаар жаал алхсан хүн гэж жигтэйхэн бас тэр чигээрээ хогны цэг болчихсон. Баяр тэмдэгдэж чадахгүй дандаа араас нь хог цэвэрлэх, цагдаа гээд л ажил удах юм даа. Харамсалтай гэдэг нь. Хог хаях гэхээр хогийн сав байхгүй гартаа барьж яваад байдаг мань мэт шиг нь ховор л байх.

Талбайгаас дүүдээ цаасан шувуу авч өгчөөд, өдрийн хоолонд оров. Жаахан буруу газар сонгочихсон байна лээ. :(

Дараа нь алдарт niggа нарын араас Тэрэлжийн тийшээ Молор луу аяны чигээ заллаа даа. Замдаа захисан пивогийг нь авах гэж нэлээн хэдэн газар зоссон чинь зардаггүй өдөр юм байна лээ ш дээ. Эгч ичихгүй дүүгээ дагуулчихсан пиво асуугаад явж байгаа юм биш үү :P За тэр ч яаха замдаа зогсож цаасан шувуу хйисгэх урлагт суралцахыг хичээв. Бас яггүй ажил байна лээ шүү. Хэт их салхитай бас зөв уях гээд л. Жаал баясав.

Молор дээр ч сайхан амарсан шүү. Агаарт ойрд гараагүйг хэлэх үү. Сайхан салхинд алхаад л, бүтэн сартай байсан болохоор үнэн урамтай бас хөөрхөн залуутай байсан болохоор хөгжилтэй бас сайхан л байлаа. Өглөө хөхөө унтаалахгүй буутай байсан бол буудчихмаар л байлаа :D

Өдөр наранд жаал хэвтсэн чинь бас хэрэндээ борлочихсон байж уу. Буцах замдаа туул голын тэнд зогссон чинь салхи ихтай жаахан сэрүүхэн байсан. Хотоор бол ч улаан шороо шуурч байна лээ.

Ирээд усанд ороод л нам унтчихсан. Босоод жаал утсаар чалчиж байгаад гэрээ янзлаад л сууж байна дөө. Ямартаа ч сайхан баяр боллоо. Хөөрхөн хоёргоо баярлуулаад, өөрөө ч бас nigga нартай сайхан салхинд гараад амарчихлаа гэж. Өнгөрсөн ч гэсэн Ladyz-тэй хамт хүмүүсээс нэхсэн бэлгүүдээ авна даа. ;)

Хайрт Тука маань үнэн хөөрөн бэлэг авсан гэсэн. Нэг дэхэд уулзаад авнаа. Харин юу өгдөг юм билээ?

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax