2008-3-15
9 цаг 20 минут...

Өдөр хоног, цаг хугацаа гэж хурдан юмаа. Хэсэгтээ хөдөлж байгаа нь тодорхойгүй удаан эргэсээр яваандаа хурдлаад л хурдлаад л улам эргэлдсээр сүүлдээ баригдахгүй, гүйцэгдэхгүй эргэсээр. Түүний эргэлтийн мэдэрч байгаагаа хэдийгээр сайхан ч гэсэн тэр удаан эргэх өдрүүдийг нь туулах гэцүүхэн ч яваандаа, цагын урсгалаар өнгөрнө гэдгийг би мэддэг. Тэгээд хүлээдэг, тэсдэг, баярладаг уралддаг. :P

Харин хурдан эргэлдэхийг нь барих гэж, зогсоохгүй ч гүйцэх гэж нээрээ хажууд нь жороо морьтой /нээх сайн унаж чаддаг ч юм шиг :P хэхэ / давхиад ч гүйцэхгүй, жороолоод ч барахгүй үеүүд гэж бас байх юм. Аргадаад элээгээд гуйгаад нуугаад явахгүй мөчүүд бас байх юм.Тоо нэмсэн ч толгойд өөрчлөлт ороогүй жилүүд бас байх юм даа.

Цагтай найзлаад, цагтай уралдаад, цагтай нөхөрлөөд, цагтай дурсаад, цагтай мартаад цагтай баярлаад цагтай хөгширсөөр л...

Анх хорвоод мэндэснээс хойш аль хэдийнээ цаг бид 2 хөтөлцөж яваад нэлээдгүй насыг давжээ. Нас өөрөө цагийн нэг хэлбэр мөртлөө хэзээ төрсөн бас анисыг нь хэлээд өгдөг мэдээлэлт тоо. Энэ тоонд маань өөчрлөлт ороход яг 9 цаг 20 минут....

Сэтгэгдэл:


ee balaraa

ee balaraa namaig uuchlaaraai naiz ni yarina gecheed martchej


 

Бичсэн: Обдоо цаг: 01:38, 2008-3-23 | Холбоос | |


Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд.

Бичсэн: Tji цаг: 07:46, 2008-3-22 | Холбоос | |


Цаг хугацаа гэж...
Бага байхдаа цаг ямар хурдан өнгөрчихвөө эсвэл ямар удаан юм бэ? гэж бодож байсан эсэхээ санахгүй юм. Тэгвэл хүн өсөж, нас ахихынхаа хэрээр цаг хугацааны үнэ цэнийг ойлгодог уу? гэвэл үгүй. Харин хүн амьдралын үнэ цэнийг ухамсарласныхаа хэрээр цаг хугацааны мэдрэмж нь өсдөг гэж би боддог. Амжилт хүсье! өнгөрсөн ч гэсэн Төрсөн өдрийн мэнд!
Бичсэн: Tsogtoo цаг: 07:08, 2008-3-16 | Холбоос | |


ungurtsiimuu? bayar hurgii love struck big grin
Бичсэн: xvv цаг: 04:53, 2008-3-15 | Холбоос | |


wow
tursun udur ni boloh gej baigaa yum baina sh dee
Mani ni bayar hyrgenee
obod
Бичсэн: Обдоо цаг: 07:08, 2008-3-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant