2007-5-31
Анхны биш ч хаврын бороо

Хэдэн өдөр л yahoo gtalk-ийн статус дээрээ бороо ороосой гэж бичлээ. Яагаад бороог тэгж их хүснэ вэ.

Бороо өөрөө олон янз хүйтэн, бүлээн, шигүүн, шиврээ гээд олон янз байдаг ч яагаад ч юм сэтгэлд нэг л ойрхон бас дулаахан. Бороо ороод л зүлэг ногг ургаж, бас орчлон дэлхий сэргэдэг шиг надаа бас гоё байдаг юмаа.

Бороонд ганцаараа алхаад л, хөгжим сонсоод, инээгээд, дагаж дуулаад явах сайхан шүү. Бас найзтайгаа ч юм уу хамт явах гоё байдаг юм. Хувцсаа шалба норгоод гүйхэд юу ч бодогдохгүй зөвхөн тэр үед яаж хурдан нөмөр газар очих вэ, эсвэл хөөцөлдөж байгаа үедээ л сайхан.

Эргээд санахад зусландаа мөн ч их бороонд тоглодог байжээ. Бүх хувцсаа норгочоод л инээлдээд, хөөцөлдөөд л. Хамгийн сүүлд хэзээ тэгж хамаагүй, эрх чөлөөтэй бороонд гүйснээ санахгүй л байна. Хэдэн жил ч болсон байж магадгүй л юм.

More...Саяхан орсон шиврээ бороонд "Гадаа бороо орж байна" гэсэн үгээр л цайндаа гарлаа гээд үсрээд гарчихсан. Ганцаараа IT парк руу алхаж байхад ямар сайхан байсан бэ? Цаанаа л нэг тайвширах шиг.

Бороонд яагаад ингэтлээ татагддаг юм болоо. Бороонд уйлахад мэдэгдэхгүй бас өвдөхгүй. Бороонд алхахад ганцаараа биш, бороон тэр олон дуслуудтай хамтдаа байх шиг, дээрээс шаагих тэр бороон дусал шинийг авчирч өгч байгаа ч юм шиг. Магадгүй зарим нь амьд гэдгээ мэдэрдэг ч байж болох юм.

Ямартаа ч бороо өөрөө байгалийн хамгийн сайхан зүйлүүдийн нэг байж хүн шиг олон янз байж бас чаддаг. Түүнийгээ дагуулаад олон зүйлийг ч бас араасаа дагуулдаг хүчтэй, энэрунгүй бас гайхамшигтай.

Анх ороход нь баярладаг ч үргэллээд ирэхээр нь бас уур хүрнэ.Уйтгарлана. Бас залхуу хүрнэ. Олон зан гаргана шүү.

Гэхдээ борооны хамгийн сайхан нь шороо тоосыг дардаг шигээ бүгдийг угаагаад шинэ болгож байгаа юм шиг байдаг тэр л дуслууд нь юм уу даа.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
бороонд нороод нэлээн алхсан, маш гоё байсан, анх дөнгөж дуслаж байхад нь үнэр нь үнэхээр гоё...
Бичсэн: dvd цаг: 02:02, 2007-6-1 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant