Зөрүүд зан бол...
Нэг орой нойр хүрэхгүй баахан юм бодвоо. Намайг манай найзууд бүгд л зөрүүд гэдэг юм. Хэ хэ. Үнэн л дээ. Өөрийн зөв гэж бодсон, бас хийж чадна гэсэн итгэдэг юман дээрээ би зөрүүд. Өөрийхөө бодлыг тулгахгүй ч хэлэхдээ бол харин ч нэг хэлдэг гэж байгаа.
Тэгээд ч надаа бууж өгсөөр байгаад муу зан сургачихсан юм уу гэмээр заримдаа боддогдог ч буруу юман дээрээ буруугаа хүлээж байгаа юм чинь муу зан биш байхаа гэж бодоод л өнгөрдөг юм.
Харин тэр нэг орой бодоод л хэвтээд байваа. Ер нь зөрүүд хүмүүс чинь хэн хэн байна. Ямар хүмүүс билээ гээд л. Тэгсэн тэдгээр зөрүүд нөхдүүд бүгд л өөрийн гэсэн бод...