2008-02-26
Хожуу ухаарал

Сонин юм даа. Хачин юм даа. гайхалтай юм даа. Ер нь л нэг тиймэрхүү.

Нөгөө арзгар Мисти чинь замбараагүй арван шар үсээ авч нэг боож үзээд барьж нэг баглаж үзээд болохгүй болохоор нь нэг өдөр хумьж самнаад шулуухан, тэгшхэн намбатай болж үзвээ. Тэгсэн чинь хүмүүс таньдаггүй ээ. :P More...

Хэнсэн билээ гээд харуул нэг асуув, чи байсан юм уу гээд үйлчлэгч нэг хэлэв. Үс нь өөр болчиж гэж зөндөөн хүн шивнэв. Би харин толгой дохив. 

Толгойтой үсээ өөрчлөх чинь их хамаатай эд юм байна гэдгийг ийм хожим ухааржийнөөө би. Одоо гэхдээ харжийгаад буцаад томоотой арзгар болнооо. :D

Үсэн дээр нэг иймэрхүү амьдрал маань яаж байгаа билээ гэхээр. Ээж аав хоёр байхгүй өнөө орой 2 дүүтэйгээ гадуур хооллож, кино үзэж, тэнэх том төлөвлөгөө зохиосон байгаа хэрэгжилтийг дараа тайлан тавина.

Наруто гэдэг сахилгагүй бандид асар татагдаж орой болгон хамт үймүүлж байгаа. :D

Хичээл гэдгийг хичээнгүйлэн хийж хаврын синдромоос хол байлгахыг зорьж байгаа. Толгойгоо мэдэхгүй байж дохиж, багшийн өөдөөс харж инээж байгаа нь үнэн болно. :P  

Ажил гэдгийг хаврын өвчинд хамруулж, хааяа нэг хойш нь тавьж байгаа муу талтай. Давхрыгаа бол бүүр авдрандаа хийчээд байгаа бүүр том доголдолтой. :(

Нөгөө алдарт халдварт өвчид болох нойр, лазан хоёртой хүчтэй  тэмцэж байгаагийн ачаар лазанг нь хөхүүлэн дэмжих байдал багасаж нойртой супер тэмцэж, блогийн бичлэгээ урдал болгож доод тал нь 7 цаг унтахыг зорьж байгаа болно. 

Хаврын уран бүтээл, спортын арга хэмжээний тайланг асар худацтай боловсруулж байгаатай холбогдуулан хэд хэдэн юм толгой дотор эргэлдэж эхлэв. Өглөө сэлэх, орой алхах, өдөр нь теннис тоглох гэх мэт.

Тайлангийн хугацаа дуусан дөхөж байгаатай холбогдуулан хальт мульт сараачсан Мисти. Хожимдуулж, мунхаруулсан бол хүлцэл өчсөн Блог нь.

Орхигдуулж гээгдүүлсэн зүйлс байвал Комментээр хүлээн авахыг мэдэгдье.

Төгсгөл

Улаанбаатар 2008 оны 2 дугаар сар 

 

Сэтгэгдэл:


Lazan odoo gaigui bolson biz dee. Misty mini баярлах
Бичсэн: Зочин цаг: 18:04, 2011-11-11 | Холбоос | |


ямар тодруулга авмаар байна :p
Бичсэн: misty (зочин) цаг: 18:34, 2008-03-05 | Холбоос | |


naruto deer jaahan delegrengui todotgol hiihiim bishoo ain
Бичсэн: Зочин цаг: 18:27, 2008-03-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax