Дэлхий бөөрөнхий биш, мөн, биш, мөн мөн мөн бөв бөөрөнхий юм байна гээд аль дээр батлагдаад нотлогдоод хэрэгжээд итгээд явжийгээ. Харин дэлхий дээр байгаа хүмүүсийг нь бөөрхөний гэж яагаад хэн ч хэлээгүй юм бэ?
Бөв бөөрөнхий, дэлхий шигээ эргэдэг, холуур тойрдог гэж яагаад хэн ч батлаагүй юм бэ? Ингээд бөөрөнхий дэлхий дээр бөмбөрөөд явжийсэн чинь бөөрөнхий хэлтэй, хэлэх гэсэн үгээ бөөрөнхийлдөг, холууур тойруулж давхар утгатай хэлдэг өчнөөн төчнөөн хүнтэй таарчдий.
Залхуутай юм. Миний IQ хүрэхгүй юм байна ш дээ. Тэр бөөрхий хэлийг нь орчуулах гэж холуурыг нь ойртуулах гэж, давхарыг нь дан болгох гэж хүч, оюун санаа, ой ухаан тэгээд бас мэдлэг туршлага тутаад байна ш дээ. Бүүр хамаг уур бараад, сэтгэл уначихлаа.
Нөгөө л нэг хуурамч үгтэй инээмсгэлэл тэгээд юу гэх гээд байгаа нь ойлгомжгүй холбоостой үгнүүд. :(
Яагаад шулуухан шудрага, хүсээд байгаа юмаа хэлээд би тэрийг өгч чадах бол май ав гээд байхгүй бол чадахгүй гээд хэлэх энгийн байж болдоггүй юм бэ? Ёоох ядарчихлаа.
Шулуухан нэг хэлээр хүссэнээ хэлээд, бөөрөнхийлөхгүй бол хэчнээн амар сэтгэл тайван, олон хэл сурахгүй, олон суваг солихгүй элдэв түлхүүр тааруулахгүй амар амгалан байхгүй юу.
Бөөрөнхий дэлхийд зөндөөн бөөрөнхий хүмүүс байх юм дөө. Бөөрөнхий нь тэгээд тойроод толгой өвтгөөд байхийм дөө.
Нялуунаас шулуун нь дээр
Сайн үг хэлж чадахгүй бол мууг үгийг бөөрөнхийтэй нь хамт бүү хэл гээд... хэ хэ
Сэтгэгдэл бичих