Амралтын өдрөөд ёстой тэвчээрээ шалгадаг байна ш дээ. Бараг 7 цаг хоёр хөл дээрээ зогсдог юм байна. Нэг хөл өвдөхөөр нөгөөх дээр нь гэж худлаа ярихгүй ээ. Угаасаа худлаа юм байна лээ. Зогсохоос алхаад байх нь хавьгүй дээр юм байна гэдгийг лааг сайн ойлгосон тул хүн хүлээж байхгүй алхаад явж байнаа. :D
Тэгээд тэгж зогсож байхдаа анзаарсан нэг зүйл байв. Монголчууд маань эр эмгүй жирэмсэн болчихжээ. Алтан гахай жил гээд гэр бүлтэй бүхэн нь хүхэдтэй болоод эхнэрийнх нь гэдэс томрох тусам нөхөр нь барьцаад л бас гүйзээ суугаад л эхнэртээ хань болдог болчихож.Тэгээд хоёр том гэдэстэй хос хөтлөлцөөд л алхах нь бас цаанаа хөөрхөн юмаа. Юмаа унагаачихаад хэн нь доошоо болж авдаг бол гэж бодсон чинь инээд хүрээд. Арай бага сартай байгаагаараа эхнэр нь л болов уу.
За тэгээд найз охин болон эхнэр нь жирэмсэн биш бол найз залуу болон нөхөр нь эхнэрийнхээ өмнөөс санаа тавиад түрүүлээд жирэмсэн болчихсон байх юм. Арчлуулж тойлуулсаар байгаад тэгдэг юм байх даа. Эсвэл үнэхээр л хүүхэдтэй болохыг хүсээд өөрөө түрүүлээд эхнэртээ үлгэр дуйраалал үзүүлдэг бололтой догоо.
Юутай ч түрүүлээд гүзээтэй болчихсон нөхрүүдэд эхнэр нь их зохиж л гэж бодохоор шийдсэн ш дээ. Уг нь бол залуу хүмүүс өөртөө анхаарал тавьбал. Бас хоорондоо ажил мэргэжил, хийсэн, сурснаараа биш гүзээгээрээ, гэдсээрээ уралддаг шинэ мода гарсан гэнээ цаана чинь. Оролцуулах хүн байвал бас нэг шинэ төрлийн Мисс-ийн оронд Мистер гүзээ гэдэг тэмцээн гарах ч юм билүү. :P
Бас нэг өөр тайлбар байж болох юм байнаа. Монголчууд чинь Сумод лааг амжилттай барилдаад байга шүү дээ. Тэгэхээр нь монгол эрчүүд маань эндээ сайтар бэлтгэл болгож жин гэмж, гүзээ сууж аваад арлын Японд очиж хүч үзэх санаатай байгаа байх. Мөн тэнд байгаа хэдэн монголчуудаа сэтгэлийн дэм өгч эндээ жингээ ч нэмж байж болох л юм.
Сэтгэгдэл бичих