2007-07-21
Harry Potter: Юу болдог гэнээ?

За Харрид Поттерийн номыг уншиж англи хэл сурч байлаа ш дээ. Хэ хэ. Маш сонирхолтой бас өнгөлөг номнууд байсан шүү эхний 4 нь. Монгол хэл дээр орчуулагдсан нь бол харин авах юм байхгүй юм байна лээ. Юутай ч дэлхий дахиныг байлдан дагуулсан энэхүү жаалыг адал явдал нь энэ сарын 20-нд дуусаваа. 7 ангитай хийгдсэн номын сүүлийнх нь хэвлэгдэж уншигч фэнүүдээ баярлууллаа.

Миний хувьд эхний 4-ийг нь уйгагүй уншиж бараг цээжлэх шахаж байсан ч хүүхдийн ном гэсэн мөртлөө 5 дугаар номноосоо хэт харанхуй бас зэрлэг болоод ирчихсэн. Тэгээд л хальт уншиад орхиод байдаг болчихсон ш дээ. Кино нь бол номоо яасан ч гүйцэхгүй.

За номыг нь унших дургүй хүрсэн залуустаа зориулаад сүүлийн номон дээр нь юу болдгийг лаг товчхон хэлээд өгөх үү. :PMore...

Гол баатар Харри маань ямартаа ч үхэхгүй, эцэг эхийг нь алсан дайсан Волтимортоо устгаад Роны дүү охин, дурлалт бүсгүй Жэннитэйгээ гэрлэж Лили нэртэй охин /ээжийнхээ нэрийг өгсөн/, Албус Сириус болон Жэмис нэртэй хоёр хүүтэй болдог.

Сүүлийн 6 дугаар номон дээрээ Албус Дамбладорийг алсан хэргээр урвагч гэж бодогдсон Снепи нь муу талд тагнуул хийж байсан хэвээр байдаг бөгөөд харамсайлтайгаар сүүлийн номон дээрээ "Над руу хараач" гэсээр үхнэ.

Добби буюу гэрийн зарц нь номны 476 дугаар хуудсан дээр "Харри Поттер" -ийн нэрийг хэлсээр амиа алддаг байна. Муу ч үгүй Харри 2 дугаар ангидааэрх чөлөөтэй болгож тус болсноос хойш байнга туслаж 4 ангид нь Шидтэнгүүдйн тэмцээнд ороход нь ихээхэн тусладаг билээ.

Муу талынхантай идэвхитэй тэмдэгч, 4 дүгээр номны томоохон хэсэг болсон Мүүдий номны бараг эхэн хавьд үхдэг ажээ. Мөн түүнчлэн Харригийн фэн болсон Колин ч нас бардаг байна. Вийслийгийн ихэрийн нэг Фрэд, Тонкс /5 дугаар анги дээр гардаг. Лупинд хайртай/, Лупин /аавынх нь багын найз, werewolf/ нар бүгд үхдэг гэнээ.

Рон Хармойни хоёр гэрлэг хоср хөөрхөн хүүтэй болдог байна. Өөрийн эртний дайсан байсан Драко Малфойтой сайн найзууд болон төгсдөг байна. Мөн Харригийн сорви нь дайснаа дарснаар алга болдог ажээ.

Нэг иймэрхүү л урт бас зузаан ном гарсан байна даа. Кино нь ч удахгүй араас нь хийгдэх буйзаа.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
eee medtsen chin yaasan ontsgu bolchivoo. ugaasaa ch tiimerhuu har yum huleej l bsan l daa.


minii huvid bol 5aas ni ehelj tseejiltlee unshaad terniihee daraa busdig ni unshij bsan. Harry-iin unench fan he he.




Бичсэн: lazulum цаг: 22:29, 2007-07-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax