2007-06-19
Эрэлхэг хамгаалагчдаас тоглоомон цэрэг хүртэл 1 нисдэг тэрэг
Хэсэгтээ л манан татаж байгаа юм шиг бүүдгэр, үүлтэй ч юм шиг үгүй ч юм шиг Улаанбаатар хот саарал байсан. Нүд аргаад, амьсгалах хэцүүхэн байсан гэвэл худлаа бишээ. Надаа л лав таатай байгаагүй. Тэр нь тэгсэн түймрийн утаа байсан байж л дээ. Хол байгаа бид хэдэд утаа нь тэгж мэдрэгдэж, нөлөөлж байхад унтраах гэж яваад алтан амиа алдсан тэдгээр залуус ямар байсан болоо?

Олдохгүй байна гэсэн мэдээг хагасайнд хэлж байсан бол маргааш нь л осолджээ, очих ёстой газраа ирээгүй тэдний буруу гэх нь ойрхон юм яриад байсан. Эцэст нь нөгөө л алдартай МИ-8 нисдэг тэргийн буруу. Хуучирч муудсан тэр тэргэнд суух ёстой байснаас 4 хүн илүү суулгаад ниссэн гэж байгаа. Тэр нисдэг тэрэг нь тэгсэн Хилийн цэргийн мэдлийн цорын ганц нисдэг тэрэг байсан бөгөөд тусгай үүргийн нислэг үйлдэж байгаад осолдох нь энэ.

За болъёо. Тэр хуучирч муудсан тэргийг мартая. Наана чинь аавийн сайхан үрс алтан амиа алдчаад байна шүү дээ. Нөгөө л алдарт нисдэг тэргэндээ ТАНГАРГАА өргөөд АЛБА-ндаа явсан нь хойд замыг нь ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭР зуруулчихсан эргэлт буцалтгүй там эсвэл диваажинд хүрэх зам байсан бололтой.

Тэгтэд нөгөө замыг нь аятайхан диваажин болгох гээд зааж өгсөн Ерөнхий сайд маань алга болсон мэдээллийг 2 өдрийн дараагаар хүлээн авч эргэн хариулахдаа “би шийдвэрийг гаргаагүй. Хэн гэнэ вэ нэг сайд руугаа хэлж байдаг” мөн ч сүртэй хүн шүү. Чихэр хулгайлчихаад ээжээсээ айсан жаал шиг. :(

Өөрсдөө болохоор хурдны замаар хамгийн сүүлийн үеийн машин хөлөглөн сүр болон 200 шахуулан давхиад л. Дур нь хүрэхээр Тагнуулын төв газарт хүртэл ганц байдаг нисдэг тэрэг жолоодон анд явж хийморио сэргээдэг гэж байгаа. Мөнхүү Түлш эрчим хүчний дэд сайдын гар хугарсан мэдээгээр л бараг хотын эмнэлэгүүдийг орвонгоор нь эргүүлэх шахсан атлаа Монголын сайхан залуусын, Төрийн албан хаагчийн, тангараг өргөсөн цэргүүдийнхээ амь насыг юман чинээ тоохгүй нөгөө л хов жив, хэрүүл маргаанаа үргэлжлүүлэн хэн нь түрүүлж байгаа онон бурууг тохохоо үзсээр л байдаг.

Тэгвэл байлдагч нар маань бүгд л хэн нэгний сайхан үр, хань нөхөр, хүлээж суудаг хүүхдийнхээ ханагар аав нь шүү дээ. Хэдхэн монголчуудыгаа Иран руу цөлж албыг нь хаалгаад бас бүр ихдээд байгаа юм уу түймэрт хүртэл тийм унаатай явуулж байдаг. Хүн нь хэтэрсэн хуучин нисдэг тэргийг буцаж ирэх авс болгож, социалист нийгмэд тоглох тоглоом нь байхгүй одоо амьд цэргүүдээр бооцоо болгон тоглож байгаа юм болов уу? Арай ч дээ.

Эрх биш сонгуульд би тэчнээн төгрөг ар гэрийнхэнд нь хандивласан гэж өрсөлдөхгүй байх гүнээ гэж найдаж байна. Манай төрөө гэж.

Төрийн гарыг халалгүйгээр боломжийнхоо хэрээр тусалахыг хүсвэл дараах хандивын данс байгаа юм байна лээ.

Чингэлтэй XAAH банк, 5020424099 тоот данс

Хэлэх үг байхгүй болтлоо муулаад л дийлэхгүй хойно блогтоо л жаал эрээчийдөө. Хайран тархины эс минь гэж. ;)

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax