Долоо хоногийн эхлэл ч даралттай эхэлсэн шүү. Өглөө усанд ороод нойтон үстэй гарсан чинь дээш доош гүйж өглөөний дасгалаа хийж байгаад хатчихсан тэгээд бас болоогүй арзайчихсан байдаг байгаа. Ажлынхныгаа айлгаж даралтыг нь хөдөлгөж хуучийг нь сэдрээхээсээ өмнө үсээ боож аваад л дасгалаа үргэлжлүүлэв.
Давхацсан, маргатгдсан, орхигдсон хэдэн юмаа амжуулсан шиг. Тэгсэн баяртай мэдээ ирж манай хөөрхөн найз маань төрж хүүтэй болсон гэв. УРАА тэгж байгаад л очино доо. Харж баясъя. Хэзэ ингээд ээж болох юм бол гэж бодсон чинь толгойд ордоггүй дээ. :) Ийм л бүтэхгүй нөхөрдөө би гэж.
Хажуугаар нь бас нэг найзын төрсөн өдөр байсан тул эрт гарах хэрэгтэй байв. Уулзалтаас уулзалт руу, чатаас чат руу бас ажлаас ажил руу гэсээр байтал орой болчихсон байсөөөн өдрийн цайгаа ч ууж амжаагүй усаар ходоодоо дүүргэв. :)
Тэгээд нөгөө эрт гарах ёстой нөхөр чинь ажлаасаа 9 гэж гарсан байхаа. Гэрээрээ дайрч бас усанд орж амжаад байгаа юмаа бас. Тэгээд өмд цамц углаж аваад гарч жаал бүжиглэв. Сайхан байсан шүү. Сүүлд Brilliant-ийг олоогүй таксигаар зугаалаад буцсан бол энэ удаа зугаалж байгаад олоод транс доор үсэрлээ. Усаа ууж байгаад л үсрээд л байсан. Тэгсэн чинь амралтаар олигтой амарч чадаагүй ёр нь гарч ядраад эхэлдэг байна ш дээ.
"Зөрүүд эрийг номхотгосон нь" гэдэг кинон дээр гардаг шиг унтангаа шахан байж гарлаа ш дээ. Арай л аюултай юм боллоо. Ингэнэ гэж бодож байсангүй шүү. :)
Өнөөдөр ч бас адилхан доо. Өглөөнөөс уулзалт гэж явж байгаад өдөр дарга нарын ар гэрийнхэнтэй танилцах уулзалт болов. Намайг бараг нөхрөө аваад ир гэх гээд байгаа юм биш үү. Тэгэхээр нь "Бид нар чинь урт хугацааны зээл өгдөг юм чинь би бас урт хугацааны дараа сууна ш дээ" л гэлээ.Тэгэнгүүт шууд зээлийн гэрээ гаргаж ирэнгэ алдаад за тэгвэл 3-10 жилийн зээл тул чамд 3 жил өглөө ч гэх шиг. Болж байнөө. Эрх биш амжих байлгүй дээ.
Санаандгүй гэрийнхэнтэйгээ Silk road-д тааралдаад гэртээ уулзалддагүй нөхдүүд чинь бас баясаж чалчив. Наадмын төлөвлөгөөгөө л хэлэлцээд байгаа юм. Тэгж байгаад хүчээр ч хамаагүй амралтаа авнаа. Чадвал хөдөө хэд хоног явна даа.
Гарч багыгаа Найрамдал явуулах гэж байгаа болохоор дэлгүүр хэсэж юм хум авлаа ш дээ. Замаараа банкиар дайрч Амьдрах хүслэндээ сэтгэлийнхээ хандивыг шилжүүлчээд ажил дээрээ ирэв. Тэгээд сууж байсан чинь нөгөө ажлын sale зарладаг залуу чинь хоёр чихэр аваад ороод ирсэн идэнгээ цаашлуулж баяслаа.
За Заяагийн төрсөн өдрийг сайхан зохион байгуулчихвал ч болох нь тэрээ энэ долоо хоногтоо. Хэдэн юмаа янзлаад амжвал явж сэлнээ.
Сэтгэгдэл бичих