Бороо гэж хэдэн өдөр шөнө хүссэний эцэст борооны бараа хараад баярлалаа бас тайвширлаа. Гэхдээ хэтэрхий тайван болчих шиг. Бүр хэт их.
Тайван байна гэдэг нэг бодлыг сайхан зүйлс Calm before the storm буюу борооны өмнөх нам жин байдалд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байх юмаа.
Түрүүн братишкатай чатлаж байсан чинь бороо өнгөрсөн гунигт дурсамжуудыг санагдуулдаг гэх юм. Тэгээд би тийм тайван болчихсон юм болов уу? Бороотой холбоотой гунигт дурсамж надаа байхгүй л санагдах юм.
Харин тэр үгийг нь сонсоод надаа хүний нүд санаанд орсон. Гунигтай, хүнээс хайр халамж, анхаарал хүссэн нүд. Нүдээр нь хүнийг танихаас илүүтэйгээр тухайн үед яг ямар байна гэдгийг мэдэх нь дээр юм шигээ. Харин нүдээр нь дотоод ертөнцийг нь харах, яг ямар байгааг нь мэдэхийг хүсдэг хүн даанч цөөхөн байх даа.
Нүд бороо тайвшрал гурав ямар холбоотой юм болоо? Зөвхөн өнөөдөр л холбоотой болоод миний дотор найзалж байгаа юм болов уу даа.
Soothing rain-longing eyes-calm, too calm is in me today and for what? why?
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих

ижилхэн нэг өнгөтэй юм чинь

Сэтгэгдэл бичих