2007-05-31
Бороотой үдшийн зугаалга

Өнөөдөр ч сайхан өдөр байлаа. Орчуулга хийх ёстой байснаа шөнө хиймээр байсан боловч нүд өвдөөд болохгүй байсан болохоор унтаад эрт босч хийе гэсэн санаатайгаар нэг найзыгаа өглөө 4-өөс сэрээгээч гэж гуйгаад, дуу татаж эхлүүлчихээд дүүгээ унтраагаарай гэж гуйгаад нам унтаад өгчихсөн. :)

Хөөрхөн найз маань яг л сэрээгээд. Хальт сэрээд яах вэ гэж бодож байгаад буцаад унтчихсан байна лээ. Өглөө сэрээд харсан чинь бас хэдэн sms биччихсэн байсан. Тэгээд ажилаасаа чөлөө аваад гэртээ сайхан өглөөг өнгөрөөлөө ш дээ. Орчуулгаа ч хийгээд дуусгачихсан. ;)

Ажил дээрээ үдээс хойш ирээд хурдхан шиг юмнуудаа амжуулаад бороо орж байсан тул гарч алхахын бөөн хүслэн болов.

LP-д Ladyz тэргүүтэй хэдэн нөхөдтэй уулзахаар тохирсон тул ажлаа амжуулчихаад дуусгаагүй байсан киногоо дуусгачихаад сайхан алхлаа. Бороо ороод л углаашта эгч хөөрхөн маматай алхаад л. LP-д жаал сууж байгаад 2 дүүтэйгээ Зайсан гарлаа.

Бороо ширүүн дээрээс ороод л бид хэд сайхан хамгийн доод шатнаас нь дээр хүртэл ньшатаар өгсөөд л. Уйлаагүй ч уйлж байгаа нь мэдэгдэхээргүй нүүрээр бороо урсаж, бүх хувцас шалба норсон. :D

Ойрд ингэж сайхан нороогүй үнэхээр сайхан байлаа. Бороогоор байгаль дэлхий цангаж байсан шиг би ч бас санасан бололтой. Бага байхдаа зуслан дээр бороонд эрх чөлөөтэй гүйж байсан шигээ л эрх чөлөөтэй, carefree сайхан байв.

Хөөрхөн хоёр дүүтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж амждаггүй надад сайхан л мөчүүд байлаа. Машиндаа дуугаа чангаар тавьчихсан дагаж хамаг чангаараа дуулаад л , норсон хувцасаа хальт тайлчихсан. Гэртээ ирчээд л халуун хөнжил рүү нь шууд хэвтүүлээд халуун сүү өгөөд л. Ээж, аав байхгүй дураараа амар ч юм уу даа .

Бороотой үдшийн зугаалга ингээд дуусаагүй ээ. Одоо уншиж байгаа номоо дуусгахаар л дуусах байх даа. ;)

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Баярлалаа. Чинийх бас их хөөрхөн юм байна лэ Wink

Дараа тэгж байгаад орж үзээрэй давгүй ш дээ. Аягүй бол би гэж нөхөр халуураад сууж ч байж магад tongue
Бичсэн: misty цаг: 17:26, 2007-05-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
Аан нөгөө дөчин мянгатын гудамжаар явж байхад байдаг тэ? Friday night jazz hogjim toglodog gej naizuud heljiisiim bna. Neg udaa tiishee orkeed yavjiisen chin yu ch bolloo doo zamaasaa Irish-t jargatsiimdag.
anyway nice blog.
Бичсэн: Miracle цаг: 15:02, 2007-05-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
hi Miracle,

tnx for your comment. LP gej uu tongue London Pop gej gazar bdag yumaa. Tovchlood l tegeed bichchihlee happy
Бичсэн: misty цаг: 10:38, 2007-05-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
Hi Misty,
LP gej yag yuiiin keke (aimar heregt durlasan)
Бичсэн: Miracle цаг: 05:28, 2007-05-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax