Тэр баяр маяр яах вээ. Наана чинь балраадийнээ. Хостой, хосгүй, одиноороо бүгдээрээ, хоёулаа ганцаараа сайхан баярлаарай. :) Ёсыг бодоод өнөөдөр бичиж байгаа юм байна мэнд мэдий дээ энэ чинь. :P
Заа тэр баяр яах вээ. Баларжийнээ цаана чинь. Үгүй ээ наана нь юм байна. Заа хаана нь ч байсан яах вээ. балраадийнээ. :(
Мисти асар залхуу болчихсон байвал яах уу. Тийм өвчин байдаг уу? мэдэх үү? Нөгөө юу ч хийхгүй, суугаад л байдаг, заримдаа болохоор хэрэггүй мөртлөө дуртай юмаа хийгээд л байдаг тийм өвчин юу вэ гээд сурснаараа нэтээс хайсан чинь будаа. ЗАЛХУУ гэнээ. Энэнээс гарах, аврагдах, эдгээх, сэргийлэх элдэв янзын эм тариа, вакцин этэр байдаг бол уу. Мэдэх хүн байвал комментлээд, ичээдийвэл PM-дээд бүүр болохгүй бол yahoo дээрээ за. ;)
За өвчний түүх нь гэсэн чинь хуруу гараа хөдөлгөхөөс авахуулаад, толгойдоо ганц хоёр үг болохоос дургүй хүрээд, ходоодондоо дуртай дургүй юм авч хийжийгээн. Бас тэжийгаан. Ингээл нөгөө үсэг шивж бичдэг, нэгнээс нь нөгөө рүү нь хөрвүүлдэг ажлаа хийе гэсэн чинь толгой мээдкүү гээд суугаад, гар бичихгүй гээд хөдлөхгүй, нүд харахгүй гэж аниад, хөл явахгүй гээд шөрмөс нь татаад, сандал дээрээс босохгүй, дэлгэц харахгүй, хөгжим сонсохгүй гээд бүхэл биеийн бослого биш лазан хөдөлдий юм шиг байх юм. Энийг залхуурал гэхгүй юу гэх үү яахын аргагүй мөн тэй. :(
Өөдөөс ажил хараад л би буруу хараад л суухыг бас тэгж хэлнэ гэжийгээн. Тэгээд би одоо яанаа хурдан вакцин олъёоо. :(
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7) | Сэтгэгдэл бичих
(ажил руугаа алхаж ирэх чинь хөдөлгөөн биш шүү.. )
Спорт ч юм уу хөдөлгөөнт тоглоом тоглоод үз. Өглөө 6 -д босоод гүйх л хамгийн сайн арга даа. Ингэхээс залхуурах юм бол харин арга байхгүй дээ..
Хамаг юмнаасаа чөлөө аваад ядаж гурван хоног тасраад үз. Эрүүл агаарт гараад, ямар ч ажил, хичээл бодохгүй амраад ирэхээр шал ондооо... шал ондоо... ёооё коммэнт дуусвуу гүй дуу залгаад энэ юуных вэ?
Сэтгэгдэл бичих