Сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Онд өнтэй оров уу ;) /золгов :D /
За энэ жилийн цагаан сарын бэлтгэл ажил тун чиг орой эхэллээ. Ажил барагдахгүй байсаар байгаад битүүний өдөр л хальт хагас өдрийн чөлөө авав. Тэгээд л өглөөнөөс орой хүртэл нөгөө айхтар хүлээлгээд байсан гэрийн ажилдаа ханцуй шамлан оров. :D Гялс баахан юм хумаа угаагаад цонх шилээ цэвэрлээд хальт ажил руугаа дуудагдав. Манай японууд гэж бас л цагийг нь тулгадаг хүмүүс шүү. :( Жилийн тайланг заавал тэр Битүүний өдөр бэлдэж гаргаад гарын үсэг зуруул гэж энд тэндээс боссдоод ажил дээрээ очиж бас амжуулав. Хальт бас зүгээр байхгүй кино татаад тавьчихсан байгаа :D
Харин аль дээрээс хойш төлөвлөөд байсан нэг зүйл байсан тул тэрийгээ амжуулж энэ цагаан сараар гэртээ байхаар хатуу шийдэв. :P Манайх ямар Цагаан сар гэж тэмдэглэдэг биш. Хүн амьтан ч ирдэггүй тул амар гэр зуураа л. Эмээ өвөөгийндөө л очдог. Тэр ч ёсоороо гэртээ гэрээ цэвэрлэн, унтаж бас жаал кино үзэв. Харин эмээ өвөөтэйгээ утсаар золгочихоод мөрөө гэртээ гаргаад гэрээсээ гарч чадсангүй :( Бууз ч идээгүй гээд боддоо хэхэ. Гэртээ битүүний бууз л идсэн. Тэгээд л болоо сонирхолтой ч гэмээр гэхдээ сайхан амралтын өдрүүд болж байна :D
Урьд нь би эмээ, өвөөгийн бхү бэлтгэлийг нь хийж өгдөг байсан ч ажил гэсээр явсаар байгаад энэ жил бүх ажлыг хөөрхий Нанидаа үлдээчихсэн харахаар л санаа зовоод байх юм. Ядаж байхад эрт ч тарж чадахгүй байсани болохоор муухай байлөө. За ингээд хувьтай хүн Jerry жилээр гэдэг гэнэ лээ төрсөн жилдээ өөдрөг байна гэдэт итгэлтэй байна шүү. Tom-ooс зугтдаг, сэргэлэн Jerry дандаа ялдаг юм чинь хэхэ ;)
Нээрээ энэ жил гэрийнхнээсээ өөр хүмүүст үнсүүлээгүй үнээр сайхан байнаа. Цагаан сарын нэг хэцүү юм яагаад ч юм таних танихгүй хүнд үнсүүлэх байдаг юмаа надаа. Эмээ өвөөгиндөө мэргэжил дээшлүүлээд байж байхад хэхэ орж ирсэн хүн болгонтой золгоно тэгээд л танихгүй хүмүүсийн тоо нэмэгддэг. Тэгээд болж өгвөл хацар дээрээ нимгэхээн гялгар уут наачихвал ч гэж өөрийн эрхгүй боддог шүү. :P Харин энэ жил тэгэх шаардлага гарсангүй :D
Манай гэрийнхэн тэмдэглэдэггүй тул аав ээж хоёр ч тэмдэглэхгүй гэдэг. Би бол болж өгвөл тэмдэглэхгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хэн мэдэхэхв дээ. Болж л өгвөл гэхээс :P
Цагаан сар гэртээ байгаад элдэв юм бодоод сайхан байнаа. 2008 оны Цагаан сараа гэж. Ирэх жилийнхээ Цагаан сарын төлөвлөгөөг гаргачихсан шүү :P
Сэтгэгдэл бичих