2008-01-11
Эх оронч үзэл гэж юу вэ?

Мисти ер нь нээх сүрхий юм бичье гэж боддоггүй юмөө. Чадах ч үгүй байх.:P Гэхдээ саяхан хичээлийн завсарлагаанаар яриад л сууж байхад хүмүүс бид нар ямар хачирхалтай жаахан боддог юм бээ гэж өөрийн эрхгүй санагдсан. :(

Монголчууд өөрсдийгөө агуу дайчин удам судартай Чингис хааны үр сад гээд л аль 13-р зууны түүхээр бахархдаг. Түүх соёл, удам судраараа бахархах нь зүйтэй. Бүгд санаа нийлэх байх. Гэхдээ бас хязгаар гэж нэг юм байдаг даа. Өнгөрсөн бол өнгөрсөн, харыг нь арилгаж цагаанаарMore... нь бүтээснээр нь бахархана. Харин одоо бид өнгөрснийгөө, түүхээ, Чингис хааныхаа нүүрийг улайлгаад байгаа юм биш бээз.

Бүгд л эх оронч үзэл, үндсэрхэг үзэл гээд л том том нэр томъёо яриад л "МУУСАЙН ХЯТАДУУД" гээд л ухайн тас дайрдаг. Тэгвэл тэр үсийг нь босгоод, тэж их уурыг нь хүргээд байгаа ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ яг юу юм бэ? Гадаад хүнтэй суухгүй байх уу, гадаадуудтай явалдахгүй байх уу, хятад солонгос хоолонд орохгүй байх уу, хятад бараа авахгүй байх уу? Гадаадынханд зарахгүй байх уу?

Ингээд л тодруулаад л асуугаад байвал дандаа л гадаадынхнаас хамааралтай, хамгаалдсан, хориглосон, сүрдүүлсэн зүйлс гарч ирээд байдаг. Тэгтэл энэ асуултын маань үндэс гол үг нь өөрөө ЭХ ОРОНЧ гэсэн бидэнтэй холбоотой, МОНГОЛ гэсэн үгийг өөрийн болгож илэрхийлсэн сайхан үг байгаад байдаг. Тэгэхээр энэ талаарх ойлголт өөрөө хоорондоо зөрөөд байгаа гэлтэй. Андуу буруу ойлголт гарч ирээд байгаа юм болуу.

Үнэхээр л эх орноо хайрлаж, хамгаалж, хөгжүүлье гэвэл бусад руу дайрч давших бус хамгийн энгийнээс нь өөрсдөөсөө, байгаа орчноосоо эхэлсэн нь гараа зангидаж цохих, гуйлга гуйж сууснаас хайвгүй үр дүнтэй гэж би боддог.

Хамгийн энгийнээсээ гудамжинд алхаж явахдаа гартаа байгаа тэр хаях гэж байсан цаасаа буцаагад л авахад та нэг алхам урагшилна шүү дээ. Яваандаа хот маань хоггүй цэвэр орчин болох ч юм билүү. Тэгвэл төсвийн зардал тэр тал дээр багасан гэх мэтээр бүгд л хоорондоо холбоотойгоор дээшилнэ. Энгийнээс хамгийн энгийн өөрийг байгаа орчиноосоо, өөрөөсөө л.

Бидний Монголчууд хэд билээ. Гэтэл өдөрт хэдэн гэмт хэрэг гарч байна? Нэг нь нас бараад нөгөө нь торын цаана ороход л нийгэм маань 2 хүнээр багасаж байна. Эргээд тэр нь улсын хөгжилдгар бие оруулах 2 хүн хүч, гар, ард нь байгаа ар гэр, үр хүүхэд. Нэгнийгээ хэдэн төгрөгний төлөө хор өгч алж, 1000 төгрөгний төлөөр амь насыг нь бүрэлгэж нөгөө ЭХ ОРОН-ыг бүрдүүлж байдаг ард иргэдээ өөрсдийн гараар цуурүүлээд байж ХЯТАД гэхээр омголон босож ханцуйгаа шуун дайрах юм даа. Тэгсэн мөртлөө Монголчуудаа хайр найргүй, зог тусах ч сөхөөгүй хорлох юм. Хоол хүнс, сэтгэл санаа, мөнгө төгрөг гээд л. :(

За болий. Тууж болох нь хэхэ. :P

Хамгийн энгийн цаас хаяхгүйгээс эхлэхэд яваандаа сайжирна шүү дээ. Эх оронч үзэл гэж өөрсдөөсөө эхлэхээс бусдыг хөөж, хорьсноор лав биш болов уу.

Уншихад илүүдэхгүй нийтлэлүүд байна.

Хэт үндсэрхэг үзэл хэрэгтэй юү

Үндэсний үзэл хийгээд Үндсэрхэг үзлийн тухай

Сэтгэгдэл:


Үндэсний үзэл-Почевенство
үндэсэрхэг үзэл-nationalism
эх оронч үзэл-patriotism
Бичсэн: Зочин цаг: 08:25, 2012-12-03 | Холбоос | |


Эх оронч гэж хэн бэ. Монголын төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж чаддаг хүнийг л хэлнэ гэж ойлгодог.
Бичсэн: dadido цаг: 19:40, 2012-01-03 | Холбоос | |


ааар
гиухууж гиуи га хулбуа ёхйтб мйнйжллй алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 16:06, 2012-01-03 | Холбоос | |


Hi
Hi uneheer saihan sanagdlaa Mongol hun Mongoloo martaj bolohgui. Taalagdaj bnaa. aan
www.cosmos.mn site-aar zochlooroi. ярзайтал инээх
Бичсэн: Дариа (зочин) цаг: 10:59, 2011-11-02 | Холбоос | |


misty
wwoooow ярзайтал инээх
Бичсэн: monhoo (зочин) цаг: 17:24, 2011-10-04 | Холбоос | |


Ямар нэгэн асуудлыг гадаадынхнаас биш өөрсдөөсөө эрэх хэрэгтэй, монголчууд бид өөрсдөө өөрсдийнхөө тарьсан үйл лайгаа одоо өөрсдөө үүрч сууна.Арчаагүйдээ, ийм байдалд хүрсэн юм чинь одоо өөрсдийнхөө төлөө өөрдсөө л зөв сэтгэж, нэгдэж, оролцож байж л Монгол Монголоороо үлдэх байхөө.Сэрэхгүй бол мөхөл л хүлээж байна даа crying
Өөөрсдөөсөө эхлэх нь зүйтэй шүү, хэн нэгэнд буруу өгөлгүй өөрийгөө ялж, өөрийгөө олсон Монгол хүн амьд үлдэнээ гэж..
Бичсэн: shine цаг: 11:49, 2008-01-18 | Холбоос | |


vndserheg vzel gej 2 hujaa zodoj baij untahgvi bol noir hvrehgvi bhiig heldeg ym
neeh hetiidehgvi bol zvgeer l zurshil baigaa ym
Бичсэн: g84 цаг: 11:04, 2008-01-18 | Холбоос | |


Тиймээ дотроо олон задардаг бол олон ялгаа бол байгаа л даа. Гэхдээ би яг тэр нэр утгаар нь бичий гэж бодоогүй юмөө.

Тэмүүжинг уг нь энэ талаар бичвэл баярлана шүү happy
Бичсэн: misty цаг: 12:47, 2008-01-11 | Холбоос | |


үндэсний үзэл-nationalism
эх оронч үзэл-patriotism

nationalism нь өөрөө дотроо олон задардаг... либераль анархи энэ тэр гээд...

ер нь нэшион стэте гсн нэр томёонооё эхлээд тодорхойлолход нэлээн нарийн зүйл шиг... тэмүүжин ууг нь сайн мэдэх байх даа... энэ талаар бичвэл...
Бичсэн: sirus цаг: 12:43, 2008-01-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax