Эр зоригийн өмнө сөхөрсөн зулын гэрэл
Өчигдөр буюу 2007 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цагт Сүхбаатарын талбай дээр МИ-8 онгоцны ослоор нас барсан зоригт эрсэд зориулсан зул өргөх ёслолын ажиллагаа боллоо.
9 цагаас эхэлнэ гэсэн тэрхүү үйл ажиллагаанд санасныг бодвол цөөхөн хүн байсан хэдий ч хайж байж гэх нь ч хаашаа юм гуйж байж авсан 3 лаагаа бидний хэдэн залуус асаан өргөсөн юм.
Бороо орж байгаль дэлхий уйлаагүй ч цаанаа л нам жим бас багавтар салхитай тэр өдөр Монголын түүхэндэх хар толбыг арилган цайруулах гэсэн мэт.
Маргааш нь ч мөн талбай дээр нэрний эхний үсгийг нь гаргасан лааны гэрэл шөнийн тэнгэртэй уралдан бадарсаар л.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих