Өдөр хоног, цаг хугацаа гэж хурдан юмаа. Хэсэгтээ хөдөлж байгаа нь тодорхойгүй удаан эргэсээр яваандаа хурдлаад л хурдлаад л улам эргэлдсээр сүүлдээ баригдахгүй, гүйцэгдэхгүй эргэсээр. Түүний эргэлтийн мэдэрч байгаагаа хэдийгээр сайхан ч гэсэн тэр удаан эргэх өдрүүдийг нь туулах гэцүүхэн ч яваандаа, цагын урсгалаар өнгөрнө гэдгийг би мэддэг. Тэгээд хүлээдэг, тэсдэг, баярладаг уралддаг. :P
Харин хурдан эргэлдэхийг нь барих гэж, зогсоохгүй ч гүйцэх гэж нээрээ хажууд нь жороо морьтой /нээх сайн унаж чаддаг ч юм шиг :P хэхэ / давхиад ч гүйцэхгүй, жороолоод ч барахгүй үеүүд гэж бас байх юм. Аргадаад элээгээд гуйгаад нуугаад явахгүй мөчүүд бас байх юм.Тоо нэмсэн ч толгойд өөрчлөлт ороогүй жилүүд бас байх юм даа.
Цагтай найзлаад, цагтай уралдаад, цагтай нөхөрлөөд, цагтай дурсаад, цагтай мартаад цагтай баярлаад цагтай хөгширсөөр л...
Анх хорвоод мэндэснээс хойш аль хэдийнээ цаг бид 2 хөтөлцөж яваад нэлээдгүй насыг давжээ. Нас өөрөө цагийн нэг хэлбэр мөртлөө хэзээ төрсөн бас анисыг нь хэлээд өгдөг мэдээлэлт тоо. Энэ тоонд маань өөчрлөлт ороход яг 9 цаг 20 минут....
ee balaraa namaig uuchlaaraai naiz ni yarina gecheed martchej
Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд.
Mani ni bayar hyrgenee
obod
Сэтгэгдэл бичих