Хайр байж

бичсэн: misty, 2008-08-11, 03:05

Чамд би хэлээгүй ээ Хайртай гэдгээ

Зөвхөн чамдаа хэлэх байсаан

Надаас чи асуулгүй намайг орхиод явсан

Надад үнэхээр хэцүү

Би чамайг гомдоосоон

Чи намайг уучлаарай

Араас чинь би санаад их уйлсаан

Миний дэргэд би байхдаа жаргалтай байна гэж бодсон юмсан

Дахиад уйлахгүйгээр би уйлсаан


Хайр дурлал гэж юу байдгийг чи минь зүрхэнд мэдрүүлсэн амтлуулсан юм шүү

Би чиний л дэргэд баймаар байна

Урсаж байна нулимас минь

Хацрыг минь эсгэж

Урууланд минь гашуун амтагдна

Уйлж байна

Зүрх минь

Нэг л хүнийг хүлээж ирэхгүй бахй гэж айн

Би чамд л дурлсан

Хайрыг минь бүү марта...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ямар хүнийг өрөвдөлтэй, үнэхээр өрөвдөлтэй хүн гэх вээ?

бичсэн: misty, 2008-05-26, 12:22
Ямар хүнийг өрөвдөлтэй, үнэхээр өрөвдөлтэй хүн гэх вээ?

Амьдрал дээр эд юмаар дутсан, хайраар дутсандаа биш харин бусдыг хайрлаж, хүндэтгэж чадахгүй, өөрийгөө зориулж чаддаггүй, зугтдаг бусдыг ашиглахыг л хичээдэг хүн одоогийн байдлаар хамгийн өрөвдэлтэй санагдах юм даа.

Хэлэх үг алга. Ийм насан дээрээ, ийм нийгмийн байр суурьтай болчоод ийм л болдоггүй юм шүү гээд л суугаад байж байя даа

Өрөвдсөөр байгаад миний нүүр үрчигээд нүд бүлтийгээд л суужийе дөө
...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тэлмэн дүүгийн чурка халдав

бичсэн: misty, 2008-04-10, 15:08

Дээр Тэлмүүшкэ Чурка авлаа гэчихсэн байсан их таалагдсан. Одоо хуулжийна. :P

Тэгээд Мисти хүүхээ блогоосоо 1 сарын чөлөө авлаа. :) Хаврын сайхан цаг ирээд ажилтай ажилгүй хувьтай хувьсгалтай тэнэлээ. Ирж байгаад тайлангаа тавинаа. :) Надаа амжилт хүсээрэй нээрээ. ;)

Харин сайхан лаагарынхаа зургыг толилуулъя. More...

Яаааааг манай гэрийн тэнд ийм байсан очсон чинь. :D

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ёоо ёооо

бичсэн: misty, 2008-04-03, 03:17
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

9 цаг 20 минут...

бичсэн: misty, 2008-03-15, 06:16

Өдөр хоног, цаг хугацаа гэж хурдан юмаа. Хэсэгтээ хөдөлж байгаа нь тодорхойгүй удаан эргэсээр яваандаа хурдлаад л хурдлаад л улам эргэлдсээр сүүлдээ баригдахгүй, гүйцэгдэхгүй эргэсээр. Түүний эргэлтийн мэдэрч байгаагаа хэдийгээр сайхан ч гэсэн тэр удаан эргэх өдрүүдийг нь туулах гэцүүхэн ч яваандаа, цагын урсгалаар өнгөрнө гэдгийг би мэддэг. Тэгээд хүлээдэг, тэсдэг, баярладаг уралддаг. :P

Харин хурдан эргэлдэхийг нь барих гэж, зогсоохгүй ч гүйцэх гэж нээрээ хажууд нь жороо морьтой /нээх сайн унаж чаддаг ч юм шиг :P хэхэ / давхиад ч гүйцэхгүй, жороолоод ч барахгүй үеүүд гэж бас байх юм. Аргада...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

С.Лувсанзундуй-Өвгөдийн нутаг

бичсэн: misty, 2008-02-27, 16:17

Өчигдөр өдрийн цайны цагаар гадаа сайхан сэтгэл санаа өндөр байсан тул дуугаа дуулаад таргаа уугаад энэ үзэсгэлэнг үзсэн юм.

Дээр очсныг бодвол ус этэр нь татраад арай дээр болчихсон байсан. Урлагийнхнаа дэмжээд засвар энэ тэрийг нь хийж болдоггүй юм байх даа. Зураг муухай болчихвол яана. :(

За үзэсгэлэн рүүгээ орий. МУЭ-ийн тэргүүний ажилтан, ахмад уран бүтээлч С.Лувсанзундуй гуайн энэ үзэсгэлэн аргагүй өөрийнх нь үеийг харагдуулсан хуучны байсан гэдгийг нь хэлэх нь зөв болуу. Тэр будгийн өнгө, сэвэв зэрэг нь. Аль 1928 онд төрсөн юм байна лээ. Өөрөө тэгсэн хэрнээ ануухан өвөө байсан.

Намай...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Орон зай үзэсгэлэн

бичсэн: misty, 2008-02-26, 16:46

Дээр нэг тэнэж яваад үзсэн үзэсгэлэнгийн зурагнууд. Орон зай гээд гоё үзэсгэлэн байсан. Оруулаагүй удчихаж.

МУЭ-ийн нэрэмжит шагналт Б.Төмөрбаатар "Зохиомж IV" More...

МУЭ-ийн нэрэмжит шагналт Ц.Нарангэрэл "Талын айлууд"

Үнэн гоё цэлгэр тал, нам тайван байдал харахад тайвширмаар урамтай байгааз ;)

МУЭ-ийн нэрэмжит шагналт Д.Мөнхбат "Сартай шөнө"

Б.Нямхүү "Би мэдэхгүй"

Хэхэ нүдэн балай, чихэн дүлий гэдэг үгийг харагдуулмаар. Мэдсэн ч мэдэхгүй мэдэхгүй ч мэдэхгүй нууцлаг амьдрал

Н.Содномдорж "Суудал" Түүхийн эмгэнэлт жүжиг

МУЭ-ийн нэрэмжит шагналт Д.Батмөнх "Азрага"

МУЭ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хожуу ухаарал

бичсэн: misty, 2008-02-26, 13:04

Сонин юм даа. Хачин юм даа. гайхалтай юм даа. Ер нь л нэг тиймэрхүү.

Нөгөө арзгар Мисти чинь замбараагүй арван шар үсээ авч нэг боож үзээд барьж нэг баглаж үзээд болохгүй болохоор нь нэг өдөр хумьж самнаад шулуухан, тэгшхэн намбатай болж үзвээ. Тэгсэн чинь хүмүүс таньдаггүй ээ. :P More...

Хэнсэн билээ гээд харуул нэг асуув, чи байсан юм уу гээд үйлчлэгч нэг хэлэв. Үс нь өөр болчиж гэж зөндөөн хүн шивнэв. Би харин толгой дохив. 

Толгойтой үсээ өөрчлөх чинь их хамаатай эд юм байна гэдгийг ийм хожим ухааржийнөөө би. Одоо гэхдээ харжийгаад буцаад томоотой арзгар болнооо. :D

Үсэн дээр нэг иймэрхүү ам...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бөөрөнхий, бөв бөөрөнхий

бичсэн: misty, 2008-02-25, 13:54

Дэлхий бөөрөнхий биш, мөн, биш, мөн мөн мөн бөв бөөрөнхий юм байна гээд аль дээр батлагдаад нотлогдоод хэрэгжээд итгээд явжийгээ. Харин дэлхий дээр байгаа хүмүүсийг нь бөөрхөний гэж яагаад хэн ч хэлээгүй юм бэ?

Бөв бөөрөнхий, дэлхий шигээ эргэдэг, холуур тойрдог гэж яагаад хэн ч батлаагүй юм бэ? Ингээд бөөрөнхий дэлхий дээр бөмбөрөөд явжийсэн чинь бөөрөнхий хэлтэй, хэлэх гэсэн үгээ бөөрөнхийлдөг, холууур тойруулж давхар утгатай хэлдэг өчнөөн төчнөөн хүнтэй таарчдий.

Залхуутай юм. Миний IQ хүрэхгүй юм байна ш дээ. Тэр бөөрхий хэлийг нь орчуулах гэж холуурыг нь ойртуулах гэж, давхарыг нь дан б...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний нэрээ гэж 2

бичсэн: misty, 2008-02-21, 10:49

Дээр дээр бүүр дээр өнгөрсөн онд би өөрийн нэрний учир жанзан, хувь тавьлан, үүсэл гарал, амжилт бүтээл, бартаа этэрийг нь оруулаад биччихсөөн. Миний нэр жэээнхэнэ нэг нь шүү нөгөө нууц Мисти этэр биш шүү. Эндээс уншаарай хүсвэл. ;)

Харин энэ удаад өөрийн нэр бус бусдын нэрний тухай жаал жалчий. Ам загатнаад байсий. Нөгөө хүүтэй болсон айл баатар, бат бөх, болд, зориг гээд л баатар эрийн нэр хайдаг бол охинтой нь нам тайван, цэцэг жимс, алим  мо, нар сар, заяа тавьлан этэр  гээд л элдэвтэй зүйрлэдийм байна лээ. Их том ёслол ингэсэн. :P 

Энэ удаад эгдүүтэй НАМУУНАА гэдэг охиныг яринаа. Мана...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би гэдэг хүн яаанааа

бичсэн: misty, 2008-02-14, 11:48

Тэр баяр маяр яах вээ. Наана чинь балраадийнээ. Хостой, хосгүй, одиноороо бүгдээрээ, хоёулаа ганцаараа сайхан баярлаарай. :) Ёсыг бодоод өнөөдөр бичиж байгаа юм байна мэнд мэдий дээ энэ чинь. :P

Заа тэр баяр яах вээ. Баларжийнээ цаана чинь. Үгүй ээ наана нь юм байна. Заа хаана нь ч байсан яах вээ. балраадийнээ. :(More...

Мисти асар залхуу болчихсон байвал яах уу. Тийм өвчин байдаг уу? мэдэх үү? Нөгөө юу ч хийхгүй, суугаад л байдаг, заримдаа болохоор хэрэггүй мөртлөө дуртай юмаа хийгээд л байдаг тийм өвчин юу вэ гээд сурснаараа нэтээс хайсан чинь будаа. ЗАЛХУУ гэнээ. Энэнээс гарах, аврагдах, эдгээ...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Яг одоо

бичсэн: misty, 2008-02-12, 10:19

Хүн өөрөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй байх үе байдаг ч яг одоо, тэрхэн мөчид юу бодож бас хүсэж байгаа нь сонирхолтой.

Яг одоо, үгүй ээ аль өнгөрсөн долоо хоногоос хойш яг тэр нэг орой шиг, LP рүү ганцаараа алхаж явж байсан шигээ ширүүн бороонд, юу ч болохгүй юм шиг алхмаар байна, нормоор байна. Зайсан дээр хөөрхөн дүү нартайгаа хөөцөлдж тоглож, шатаар бороонд гүйж байсан шигээ чөлөөтэй баймаар байна.

Борооноос нуугдаж биш бороотой хөөцөлдөж, норж байсан тэр бороотой дахиад учирмаар байна. Гүймээр байна, нормоор байна.

Харин та яг одоо юу хүсэж байна вэ?

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

2008 оны Цагаан Сараа гэж

бичсэн: misty, 2008-02-11, 10:23

Сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Онд өнтэй оров уу ;) /золгов :D /

За энэ жилийн цагаан сарын бэлтгэл ажил тун чиг орой эхэллээ. Ажил барагдахгүй байсаар байгаад битүүний өдөр л хальт хагас өдрийн чөлөө авав. Тэгээд л өглөөнөөс орой хүртэл нөгөө айхтар хүлээлгээд байсан гэрийн ажилдаа ханцуй шамлан оров. :D Гялс баахан юм хумаа угаагаад цонх шилээ цэвэрлээд хальт ажил руугаа дуудагдав. Манай японууд гэж бас л цагийг нь тулгадаг хүмүүс шүү. :( Жилийн тайланг заавал тэр Битүүний өдөр бэлдэж гаргаад гарын үсэг зуруул гэж энд тэндээс боссдоод ажил дээрээ очиж бас амжуулав. Хальт бас зүгээр байхг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зураг юу өгүүлнэ вэ?

бичсэн: misty, 2008-01-28, 17:56

Энэ зураг надаа их таалагдсан. Тэгээд аваратаа болгоод нэлээн удаж байна. /миний хувьд бол том амжилт шүү :P хэхэ/

Нэг л тайван. Дураараа, чөлөөтэй, өөрийнхөөрөө, чимээгүй, жаахан гунигтай, бас бодоод л. Бэлэг өгөх гээд ч байгаа юм шиг. Гэхдээ нам жим байдал нь хамгийн гоё. :D

Hарин үүнийг харсан хүмүүс өөр өөрийн бодолтой их сонин өнцгөөс хараад хэлж байх юм. Гайхалтай. Би бол шаал өөр өнцгөөс харж байхад мэдээж бусад нь өөрөөр байх нь ойлгомжтой.

Танд яг юу бодогдуулж байна? Хуваалцаач ;)

Уйтгар гуниг уу, хүлээлт ү? мөрөөдөл үү?Хүүхэд нас уу?

...
төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Үгээр биш үзгээр бичихээр

бичсэн: misty, 2008-01-23, 14:41
Дуртай яруу найрагч гэж байдаг даа. Яг ч дуртай гэх нь юуийн. Шүлэг нь таалагддаг этэр гээд л. Тэгсэн чинь хачин сонин санагддаг гэж байна ш дээ.

Дээр Сируисээр шахуу тайлбарлуулчихаад үгүй гээд л зүтгээд байсан шүлгийнхээ эзнийг нь би таньдаг байжээ. Шүлэгний учир түүхийг нь сонссон чинь шууд хэдий гоё шүлэг ч таалагдсангүй. Дургүй хүрчихлээ. Уур хүрчихлээ. Тэгэхээр шүлэг хэдийгээр сэтгэлээс гардаг хэдий ч сайхныг бол төсөөлдөггүй нэг л хүний дотоод ертөнцийн хүсэл хясал, санааг илэрхийлээд хязгаарлагдмал байхым дөө

Муухай ийн. ганцаар ч тогтохгүй. :(...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Онгодөөөө

бичсэн: misty, 2008-01-18, 09:39

Нээх сараачмаар санагддаг гэжийш дээ. Яагаад гэж асуугааж :P За би хариуллаа шүү жа. Аа хүлээжий түрүүлээд би асуулт асуунаа хариулий шүү жа. Жаавал шүү жа ;)

Яг одоо би юу хийжийнэ.Таагаарай. Таасан хүнд нь би нөгөө жижи юу гэдэг билээ жихэр өгий. Өө дургүй юм уу. Би лаг дурдай ш дээ. Жөө дэгвэл гоё гоё олон өнгийн маруужингаасаа хувааяааа. Хүйтэн байнаMore... инэгэнээ. хэхэ маруужин жинь угаасаа л нөгөө хүйдэн байдаг ш дээ аманд томоор орохоороо шүдүүдийг янгинуулаад л ёоёо болгоодийдэг биз дээ. Жи мэдээгүймөө. Өө мэдээрэй за найзаа мама :D

хэхэ жамд бас ааж аав жинь идэж болокүү хоолой нь улайга...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Why Do Men -1 ????

бичсэн: misty, 2008-01-11, 14:34

Ганцаараа уншиж баахан инээлээ. Тэгээд орчуулахаар шийдлээ. Жаахан тааруу болсон бол :P

Гурван эрэгтэй, 3 эмэгтэй Супер боул руу гал тэргээр явж байна гэнэ. Гал тэрэгний буудал дээр 3 эрэгтэй нь тус бүр нэг билет худалдан авсан чинь 3 эмэгтэй нь дундаа ганцхан билет авч байна гэнэ. “Та гурав гурвын гурвуулаа яаж нэг билеттэй явах гэж байгаа юм бэ?” гэж асуухад тэд “Хараад суралц” гэж гэнэ. Тэгээд гал тэргэндээ орцгоож эрэгтэйчүүд нь өөрсдийн тус тусын суудалдаа сууцгаахад 3 эмэгтэй нь хамтдаа бие засах өрөө рүү орцгоочихож гэнэ.More...

Галт тэрэг хөдөлсний дараахан кондуктер явж тасалбарыг нь шал...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эх оронч үзэл гэж юу вэ?

бичсэн: misty, 2008-01-11, 12:08

Мисти ер нь нээх сүрхий юм бичье гэж боддоггүй юмөө. Чадах ч үгүй байх.:P Гэхдээ саяхан хичээлийн завсарлагаанаар яриад л сууж байхад хүмүүс бид нар ямар хачирхалтай жаахан боддог юм бээ гэж өөрийн эрхгүй санагдсан. :(

Монголчууд өөрсдийгөө агуу дайчин удам судартай Чингис хааны үр сад гээд л аль 13-р зууны түүхээр бахархдаг. Түүх соёл, удам судраараа бахархах нь зүйтэй. Бүгд санаа нийлэх байх. Гэхдээ бас хязгаар гэж нэг юм байдаг даа. Өнгөрсөн бол өнгөрсөн, харыг нь арилгаж цагаанаарMore... нь бүтээснээр нь бахархана. Харин одоо бид өнгөрснийгөө, түүхээ, Чингис хааныхаа нүүрийг улайлгаад байгаа юм ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: misty, 2008-01-10, 16:24
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Асуулт байнаааааааа

бичсэн: misty, 2008-01-03, 13:51
Ямар хүний зүйрлэхдээ "Шинэхэн цас шиг" хүрч болмоогүй этэр гэдэг юм бээ. Бүүр гайхаад суучихлаа. Толгойноос ч гарахгүй байна түүний хэлсэн үг. Хэлээч хуваалцаач

Ээээ л дэээ гар л дааааааааа
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих